Өнгөрөгч шөнө /2022.03.11/ Онцгой байдлын ерөнхий газарт гал түймрийн долоон дуудлага бүртгэгдсэний “тав нь автомашин шатсан” тухай дуудлага байжээ. Тэдгээрийн гурав нь нэг байрны гражид болсон байна.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо “Центр-Апартмент”-ын байрны 1 дүгээр орцонд утаа ихтэй байна гэсэн дуудлагыг ОБЕГ хүлээн авч очиход тус байрны гражид иргэн М-ын “Тоёота Хайландэр”, А-ын “Тоёота-Камри”, М-ын “Исузу-Элф” загварын суудлын автомашин тус тус шатаж байсан тул галыг шуурхай ажиллаж унтраажээ.

Тэгвэл гурван автомашин шатаасан хэрэгт“Центр-Апартмент”-ын байрны байрны оршин суугч 32 настай Т гэгчийг сэжиглэн цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн байна. Учир нь тэрээр өнгөрөгч шөнө /2022.02.11/ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ачааны автомашин дээр байсан зүйл дээр гал асааж, улмаар гурван автомашин шатах нөхцлийг бий болгосон байж болзошгүй байгаа ажээ.

By updown

One thought on “Согтуурсан үедээ гал тавьж 3 машиныг шатаасан байж болзошгүй үйлдлийг шалгаж байна”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн