Facebook, Instagram Оросын цэргүүдийг хүчирхийлэлд уриалсан мэдээллийг түр гаргахыг зөвшөөрнө

2022-03-11 10:521min0
09.02.2022: Apple App Store auf einem iPhone. App Charts - Gratis Apps // Facebook Meta Plattforms Inc. *** 09 02 2022

Facebook, Instagram сүлжээ зарим орны хэрэглэгчдэд Оросын цэргүүдэд хүчирхийлэл хэрэглэхийг уриалсан мэдээлэл гаргахыг түр зөвшөөрөх гэж байна.

“Бид хүчирхийлсэн үг хэллэг зэрэг дүрэм зөрчсөн улстөрийн илэрхийлэмждээ түр зөвшөөрөл олгох гэж байна” хэмээн Meta (FB)-ийн төлөөлөгч Энди Стоун CNN сувагт мэдээлэв.

Гэхдээ “Бид урьдын адил Оросын иргэдэд хүчирхийлэл хэрэглэхийг уриалсан агуулгатай мэдээллийг хаах болно” хэмээн тэмдэглэжээ. Зарим хэвлэлүүдээр Facebook, Instagram зарим оронд оросуудад хүчирхийлэл хийхийг уриалдаг болгоно гэжээ.

Тэдний мэдээлснээр, Орос, Украин, Польш зэрэг орны хэрэглэгчдэд түүнчлэн Орос, Белоруссын удирдагчдыг хөнөөхийг уриалахыг хүлээн зөвшөөрөх юм байна. “Бусад хүмүүсийг байгаа болгоогүй, мөн байршил (субъект) болон аллага үйлдсэн аргыг заагаагүй” гэсэн нөхцөлтэйгээр ийм уриалга хийхийг зөвшөөрнө гэдгийг тодотгов.

Оросын хэрэглэгчдийн хяналтын газар гуравдугаар сарын 4-нд Facebook сүлжээг хаах шийдвэр гаргасан билээ.

Эх сурвалж: INTERFAX

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй