Гуравдугаар сарын 7-10-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс зам тээврийн ослын шинжтэй 1,028 дуудлага мэдээллийг хүлээн авч, шийдвэрлэжээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 28 хүн гэмтэж бэртсэний 11 нь хүүхэд аж. Ноцтой зам тээврийн ослын улмаас 11 хүний амь хохирсны хоёр нь нийслэлд, орон нутагт ес нь байна.

Энэ долоо хоногт хүүхэд өртсөн 12 осол бүртгэгдэж 11 хүүхэд гэмтэж, хоёр хүүхдийн амь нас хохирчээ.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхаарна уу

Иймд

  • Хүүхдийн автомашинд тээвэрлэхдээ зориулалтын суудалд суулгах, суудлыг бүсийг зүүж хэвшүүлэх шаардлагатай байна. Мөн 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байх, зам тээврийн осолд өртсөн тохиолдолд гэмтсэн эсэхээс үл хамааран 102 тусгай дугаарт дуудлага мэдээлэл өгөх талаар хүүхдүүдтэйгээ ярилцаж, зааж сургах
  • Явган зорчигч нь 10 хүртэлх насны хүүхэдтэй замын хөдөлгөөнд оролцохдоо өөрөөсөө салгахгүй хөтлөх, тэврэх, үүрэх, хүүхдийн тэргэнд түрэх гэх мэт авч явахаар заасан байдаг тул эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох,
  • Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 27-д замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээдийн үүргийг дараах байдлаар хуульчилжээ.

27.2. б-д “Өөрийн үйлдлийг хянах чадваргүй согтуурсан, мансуурсан байдалтай буюу сэтгэцийн өвчтэй хүнийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх”-аар заажээ.  Иймд иргэд та бүхэн бие биедээ тавих хараа хяналтыг сайжруулах шаардлагатай байна.

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн