WSJ: Вашингтоны бүтэлгүй бодлогын улмаас Орос АНУ-ыг Ойрхи Дорнодоос шахаж байна. ОХУ Ойрхи Дорнодод АНУ-ын орон зайг эзэлж байна гэсэн дүгнэлтийг Америкийн Wall Street Journal сэтгүүлд гаргажээ.
Вашингтоны хуучин холбоотнууд болох Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират, Израиль зэрэг улсууд АНУ-ын засаг захиргааны бүтэлгүй бодлого болон бүс нутагт нь тус улсын нөлөөлөл унаж байгаа зэргээс болж хандлагаа Москва руу чиглүүлж байна.
АНЭУ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Оросыг буруушаасан тогтоолын дагуу явуулсан санал хураалтаас түдгэлзсэн бол Израиль мөн Оростой сөргөлдөхөөс зайлсхийхийг эрмэлзэж байна гэж мэдээнд дурджээ.
Мөн мэдээнд Жо Байдены засаг захиргаа Ойрхи Дорнодын эрчим хүчний нөөц дэлхийн эдийн засагт ямар чухал болохыг ойлгохгүй байна хэмээжээ.