Виртуал хөрөнгө үзүүлэгчийн тухай хууль өнгөрсөн долоо хоногоос хэрэгжиж эхлээд байна. Тэгвэл тус хуулийн дагуу хөрөнгийн зах зээлд анхдагч арилжаа хийхдээ биржээр дамжуулан хийгээгүй 21 койны үйл ажиллагааг зогсоохоор болжээ.
Тодруулбал, манай зах зээлд 59 орчим койн гараад байгаа. Тус койнуудын 21 нь анхдагч арилжаагаа биржээр дамжуулж хийгээгүй буюу тухайн койныг гаргагч хувь хүн, аж ахуйн нэгж өөрсдөө захиалга авч арилжаа хийжээ. Тэгвэл СЗХ-оос “Виртуал хөрөнгө үзүүлэгч хууль”-ийн дагуу тус 21 койны үйл ажиллагааг зогсоож, хоёрдогч зах зээлд гарах боломжгүй болгожээ.
Энэ талаар СЗХ-оос тун удахгүй хэвлэлийн хурал зарлаж, 21 койныг нийтэд зарлах юм байна.