Абэгийн эхнэр Трамптай ярихгүй гээд англи хэлээ “мартсан” гэнэ

2017-07-21 14:581min0
pp

Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн эхнэр Акиэ Абэ “Их 20”-ын уулзалтын оройн зоогон дээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай ярихгүйн тулд  англи хэл мэдэхгүй дүр эсгэжээ.

Тэрбээр хоёр цаг гаруй дуугуй суусан нь Трампд эвгүй сэтгэгдэл төрүүлсэн байна. Энэ талаар  АНУ-ын Ерөнхийлөгч The New York Times сонинд ярилцлага  өгөхдөө  “Японы ерөнхий сайдын эхнэр “гайхмаар сүрхий эмэгтэй” гэж  хэлээд  “мэнд” гэдэг үгийг ч мэдэхгүй байсан нь сонин байлаа гэжээ. Харин сэтгүүлчид Акиэ Абэг нэгэн бага хурал дээр англиар илтгэл тавьсан болохыг нь нийтэлсэн байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй