Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах “Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган” маргааш 10.00 цагт Төрийн ордны “Их танхим”-д эхэлнэ. Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх биечлэн оролцох юм.
Тус чуулган хоёр өдөр үргэлжлэх бөгөөд дөрвөн салбар хуралдаанаар Хөвсгөл нуурыг хамгаалахад тулгамдаж буй асуудлыг авч хэлэлцэх юм байна. Үүнд: “Хөвсгөл нуурын экосистемийн хамгаалал”, “Хөвсгөл нуурыг тогтвортой аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх”, “Хөвсгөл нуурын усны бохирдол, чанарын асуудал”, “Хөвсгөл нуурт живсэн машин, техникийг татан гаргах ажиллагаа” гэсэн сэдвүүдээр салбар хуралдаанууд зохион байгуулна гэв.