Энэ оноос эхлэн Дэлхийн банкны Экспортыг дэмжих төсөл Жижиг, дунд үйлдвэрийн газартай хамтран Түншлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо. Энэ хүрээнд уул уурхайн бус салбарын экспортын чиг баримжаатай ААН-үүдэд 20-500 сая төгрөгийн санхүүгийн буцалтгүй тусламж үзүүлэх Түншлэлийн хөтөлбөрийн 2022 оны зорилго, зорилтыг танилцуулах үйл ажиллагаа өнөөдөр болжээ.

Энэ хөтөлбөрт жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг түлхүү хамруулах, боломж олгох үүднээс нэг буюу түүнээс дээш жил үйл ажиллагаа явуулсан, жилийн 50 сая төгрөгөөс дээш борлуулалтын орлоготой ААН хамрагдах боломжтой аж. Тухайлбал, экспортын бүтээгдэхүүн, үйлчилгээнд шаардлагатай техник, тоног төхөөрөмжийн худалдан авалт, маркетинг, чанарын баталгаажуулалт, судалгаа, сургалт, зөвлөх үйлчилгээний ажлуудыг санхүүжүүлэх ба нэг ААН хамгийн доод талдаа 20 сая төгрөг, дээд хэмжээ нь 300 сая, кластер бүхий нэгдэл 500 сая хүртэлх төгрөгийн санхүүгийн дэмжлэг авах боломжтой байна.

Экспортыг дэмжих төсөлд хамрагдах ААН-д тавигдах шаардлага:

  • 12 ба түүнээс дээш cap үйл ажиллагаа явуулсан байх
  • Жилийн борлуулалтын орлого 50 сая төгрөгөөс дээш байх
  • ХХААХҮЯ-ны тусгай сангуудад хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэлгүй байх
  • Монгол Улсад бүртгэлтэй ашгийн төлөө үйл ажиллагаа эрхэлдэг, дийлэнх хувийг хувийн хэвшил эзэмшдэг хуулийн этгээд байх;
  • Улс төрийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигчгүй байх;

КЛАСТЕРТ тавигдах шаардлага:

  • Кластерын толгой болон гишүүн аж ахуйн
  • Кластерын хувьд гишүүн байгууллагуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулсан байх;
  • Кластерын толгой болон гишүүн байгууллагын гүйцэтгэх удирдлага болон хувьцаа эзэмшигч нар гэр бүлийн холбоо хамааралгүй байх.

Хүснэгт. Санхүүжилтийн нөхцөл 

Санхүүжилтийн хэмжээ: ААН 20-300 сая хүртэлх төгрөг (зөвшөөрөгдсөн зардлын 50 хувь хүртэл)
Кластер бүхий ААН-үүд 50-500 сая хүртэлх төгрөг (зөвшөөрөгдсөн зардлын 50 хувь хүртэл)
Санхүүжилтийн хүү: Хүү байхгүй буюу буцалтгүй тусламж
Санхүүжилтийн хугацаа: Гэрээ байгуулсны дараа есөн сарын дотор төслөө хэрэгжүүлэх
Санхүүжилтийн шимтгэл: Шимтгэл байхгүй буюу нэмэлт зардалгүй
Санхүүжилт хийх төрөл: Нөхөн төлбөр хэлбэрээр

By updown

4 thoughts on “Нэгээс дээш жил үйл ажиллагаа явуулсан, 50 саяас дээш борлуулалтын орлоготой ААН-үүд 20-500 саяын буцалтгүй тусламж авч болно”
  1. Энэ буцалтгүй тусламжийг хаанаас хэнээс лавлаж асуух вэ. Хэрэгтэй газраа очвол маш хэрэгтэй тусламж байна даа. Боодог бол авмаар байна

  2. Хаанаа гарах мөнгө вэ эд нарын орлого багдаагүй нэмэгдсэн аж ахуй нэгж гэхээсээ ард түмнээ дэмжээчээ эргүүнүүдээ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн