Бэлэг эрхтнийг нь харх хазсан эрэгтэй хүний ​​цогцос олджээ

2022-02-17 11:241min0
11

ОХУ-ын Волгоград мужийн Камышин хотоос хоёрдугаар сарын 16-ны лхагва гаригт 70 настай эрэгтэйн цогцсыг хүү нь олжээ. Эх сурвалжийн мэдээлснээр тэтгэврийн хөгшин явган явах чадваргүй хөгжлийн бэрхшээлтэй нэгэнбөгөөд ганцаараа амьдардаг байжээ.

Түүнийг ертөнцийн жамаар нас барсан гэж таамаглаж байгаа боловч нас бараад хэр удсаныг тогтоогдоогүй байна. Шүүх эмнэлгийн шинжээчид задлан хийж үзэхэд эрэгтэйн ​​бэлэг эрхтэн бараг байхгүй байсан бөгөөд эмч нар энэ гэмтлийг хархнаас болсон хэмээн тэмдэглэжээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй