АНУ Орост байнгын аюул занал хийж, Европт 60 мянган хүнтэй цэргийн анги нэгтгэлээ байршуулсан талаар ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн даргын орлогч Михаил Попов “Российская газета” сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Түүний хэлснээр, тус бүс нутаг дахь АНУ-ын зэвсэгт хүчний бүлэглэлд 60 мянга гаруй цэргийн албан хаагч, 200 танк, 150 орчим байлдааны нисэх онгоц байгаа аж. Сүүлийн долоон жилийн хугацаанд Европ дахь АНУ-ын хуурай замын цэргийн тоо 30%-иар, хуягт тээврийн хэрэгслийн тоо дөрөв дахин нэмэгдсэн гэж Попов хэлсэн байна.
ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн даргын орлогч мөн Вашингтон цөмийн тактикийн зэвсгээ ашиглахад бэлэн байдалд байлгаж байгаа, Европ дахь пуужингийн довтолгооноос хамгаалах системийн чадавхийг бэхжүүлж байгааг тэмдэглэжээ.
Мөн Аюулгүйн зөвлөл АНУ-д Оросыг эдийн засгийг хязгаарлаж, батлан хамгаалах бүтээгдэхүүнээ Европт байршуулахын тулд “Оросын эсрэг түүх” хэрэгтэй болж байна гэж үзэж байгаа бөгөөд Орос улс цэргийн заналхийллийн эсрэг хариу арга хэмжээ авах, үүнд нөөцөө зарцуулахаас өөр аргагүйд хүрсч мэднэ” хэмээн онцолжээ.