Бээжинд Өвлийн олимп болж байгаатай холбогдуулан БНХАУ-аас ОХУ руу ирэх ачаа бараа саатаж байгаа аж. Хятадаас Орос руу авто замаар бараа хүргэхэд дунджаар 14 хоног зарцуулж байгаа нь Олимпийн наадмын үеэр Бээжин дэх аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа зогссонтой холбоотой хэмээн Оросын тээвэрлэгч болон аж үйлдвэрийн холбоодын дарга нар Ведомости сонинд мэдээлжээ.
Хятад дахь PEK тээврийн компанийн салбарын захирал Алексей Музеев хэлэхдээ, 3-р сарын 14-ний дараа буюу Паралимпийн наадмын дараа л Бээжингийн үйлдвэрээс бараа таталт хийж болно гэсэн байна. Ачаа эргэлт саатаж байгаа нь Хятадад 1-2-р сард дэгдсэн коронавирус халдвар нөлөөлсөн бөгөөд энэ үед Хятадын зарим бүс нутаг хоорондын хөдөлгөөнийг түр зогсоогоод байсан юм.
Сүүлийн саруудад зөвхөн Забайкальск-Манжуурын хилийн боомтод 3.6 мянга гаруй ачааны машины бөөгнөрөл үүсчээ. Ачааны эргэлтийг зохицуулахаар Оросын төмөр замууд нийгэмлэг Белый Раст, Ворсино терминалыг нэмэн ажиллуулж, тээвэрлэлтийн шугам нэвсэн ч чингэлэгийн бөглөрөлийг арилгаж хараахан амжаагүй байгаа аж.