2022-02-11 10:311min00

Согтуугаар автомашин жолоодсон 92 зөрчлийг илрүүлжээ

06

Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд өчигдөр /2022.02.11/ 1537 гомдол мэдээлэл, гэмт хэргийн шинжтэй дуудлага иржээ. Үүнээс улсын хэмжээнд нийт 220 хүнийг эрүүлжүүлж, согтуугаар автомашин жолоодсон 92 зөрчлийг илрүүлж, хариуцлага тооцсон байна.

Мөн хулгайлах 30, гэр бүлийн хүчирхийллийн 136, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах, танхайрах 144, оршин суугчдын амгалан, тайван байдал алдагдуулсан гэх 69 гомдол, мэдээлэл, зөрчлийн дуудлага бүртгэгджээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй