2022-02-11 10:421min00

Ангид коронавирусын халдвартай хүүхэд батлагдвал тухайн ангийг гурав хоног танхимаар хичээллүүлэхгүй байх зөвлөмж өгчээ

olloo_mn_1628912569_surguuli

Засгийн газраас ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг хоёрдугаар сарын 14-нөөс эхлэн 100 хувь танхимаар хичээллүүлэх шийдвэр гаргаж, цаашид сургууль, цэцэрлэгийг хаахгүй, аль болох танхимаар хичээллүүлэх бодлого барина гэж салбарын сайд нь мэдээлсэн билээ.

Харин танхимаар хичээллэх үед ангид коронавирусын халдвартай хүүхэд батлагдвал тухайн ангийг гурав хоног танхимаар хичээллүүлэхгүй. Гурав хоногт халдварын шинж тэмдэг илрээгүй хүүхдүүд дөрөв дэх хоногоос танхимын хичээлдээ ирж болно гэсэн зохион байгуулалт хийх зөвлөмжийг УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөс өгсөн байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй