Хууль, журам зөрчиж хурдан морь уралдуулсан Л.Цандэлэгт ямар хариуцлага хүлээлгэх бол?

2022-02-11 10:56
FLOJWi_XIAIFZ2k

2019 оны нэгдүгээр сарын 30-нд  Засгийн газрын хуралдаанаар “Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг хориглох тухай” тогтоолын төслийг хэлэлцэж батласан. Уг тогтоолоор жил бүрийн арвандүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон.

Харин хууль зөрчиж хурдан морины уралдаан, сунгаа зохион байгуулах явдал хэд хэд гарч, зарим нь шалгагдаж байгаа. Тэгвэл “Монголын үр тариа эрхлэгчдийн Газар тариалан холбоо”-ны тэргүүн Л.Цандэлэг Шинийн 8-ны уралдаанд амжилттай уралдсан талаараа өөрийн твиттер хаягнаасаа жиргэжээ. Хуулийг хэн үл тоож, хэн хуулиас дээгүүр “жаалдаг” нь эндээс харагдаж байгаа байх. Л.Цандэлэгт ямар хариуцлага хүлээлгэх бол?