2022-02-05 11:501min00

COVID-19 цар тахлаар нас барсан америкчуудын тоо 900 мянгыг давжээ

01

Коронавируст цар тахлаар нас барсан АНУ-ын оршин суугчдын тоо 900 мянгыг давжээ. Тоо баримтын бүртгэл Жонс Хопкинсийн их сургуулийнх бөгөөд бямба гаригийн 04:20 цаг гэхэд тус улсад 901.288 хүн COVID-19-ийн улмаас нас бараад байгааг бүтргэжээ.

Axios бнгөрсөн оны арванхоёрдугаар сарын дунд үед АНУ-д 800.000 хүн коронавирусын улмаас нас барсан талаар бичиж байсан юм. Дэлхийн хэмжээнд АНУ COVID-19-ийн халдвар авч, нас барсан хүмүүсийн тоогоор тэргүүлсээр байгаа бөгөөд тус улсад коронавирусын халдвар авсан 76.249.926 хүн бүртгэгджээ.

Энэтхэг улс халдвар авсан хүмүүсийн тоогоор хоёрдугаарт орж, COVID-19-ийн батлагдсан тохиолдлын тоо 41.952.712, вирусын халдварын улмаас нас барсан хүний ​​тоо 500.,055 болжээ.
Энэтхэгийн дараа COVID-19-ийн тохиолдлын тоогоор гуравдугаарт жагсаж байгаа улс бол Бразил. Тус улсад 26.275.831 хүн халдвар авснаас 630.767 хүн нас баржээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй