2022-01-31 09:111min00

Нэмэлт IV тунгийн хамрагдалт 5 хувь байна

5fe0138f6e255

Нийслэлийн хэмжээнд өчигдөр коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтад нийт 235 иргэн хамрагджээ.

Тодруулбал,

  • I тунг 13,
  • II тунг 16,
  • III тунг 113,
  • IV тунг 93 хүн хийлгэсэн байна.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75.1 хувь, II тунгийн хамралт 72 хувь, III тунгийн хамралт 52.4 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 5 хувь байна.

Мөн зорилтот бүлгийн буюу 3,030 (25.4 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68,541 (77.1 хувь), 16-17 насны 27,042 (79.8 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.