БГД-ийн 2-р хорооны нутаг, Төмөр замын арын байрны лифтний хаалга эвдэрч 3 настай хүүхэд долоон давхараас унаж амиа алджээ. Осол өчигдөр орой 18:30 цагийн орчимд гарсан бөгөөд хүүхэд лифтний хаалга налан зогсож байгаад лифтний хонгил руу унасан байна.
Тухайн байрны лифт сүүлийн хэдэн сар эвдэрхий байсан, хаалга нь дэлгээтэй байдаг, СӨХ-д хандсан ч арга хэмжээ авч засалгүй өдийг хүрснийг байрны иргэд мэдээлжээ. Уг байр ашиглалтад ороод 10-аад жил болж байгаа ч хоёр лифт нь хоёулаа ийм шалтгаанаар ажилладаггүй байсан аж. Хэргийн газарт онцгой, цагдаагийн алба хаагчид очсон бөгөөд хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.