2022 оны нэгдүгээр сарын 14-өөс 20-ны өдрүүдэд авто замаар 1011, төмөр замаар 954 чингэлэг нийт оны эхнээс 397.8 мян.тн нүүрс, авто замаар 192 чингэлэг буюу оны эхнээс 40 мян.тн зэсийн баяжмал экспортолжээ.
Төв банк оны эхнээс 1,109.7 кг алт худалдан авсан нь өнгөрөгч оны мөн үеэс 2.4 хувийн бууралттай байна. Экспортын гол түүхий эдүүдийн гарц буурсан нь коронавируст халдварын тархалтын улмаас БНХАУ хилээ хаасантай холбоотой байна.