“Сибирийн хүч-2” болон “Союз Восток” төслийн ТЭЗҮ-ийг эцэслэсэн тухай протоколд гарын үсэг зурна

2022-01-21 18:081min1
2169693_0_50_2989_1929_1920x0_80_0_0_1cce7fba6031c917808800107bb43850

ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан тавих байгалийн хийн хоолойн төслийн хамтын ажиллагааны дараагийн шатны асуудлаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга В.А.Маркеловтой өнөөдөр цахимаар холбогдож ярилцлаа.

Ирэх долоо хоногт Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер нар цахим уулзалт хийж, “Сибирийн хүч-2” хийн хоолойн төслийн үргэлжлэл болж тавигдах “Союз Восток” төслийн ТЭЗҮ-ийг эцэслэсэн тухай протоколд гарын үсэг зурахаар хэлэлцэн тохиров.

Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 15-ны өдөр хоёр талд хүлээлгэн өгсөн “Сибирийн хүч-2” хийн хоолойн төслийн дараагийн шатны төлөвлөлтөд шилжих зураг төсөл, хайгуулын судалгааны ажлыг гүйцэтгэх тэмдэглэлийг эцэслэн гарын үсэг зурах ажлыг мөн зохион байгуулах талаар хоёр тал хэлэлцлээ.

“Союз восток” байгалийн хийн хоолойн төслийн хэтийн төлөвийн талаар ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд манай улсад ирж ярилцлага, сурвалжилга хийх бөгөөд энэ үеэр “Газпром” НХН-ийн төлөөллүүд мөн ирж ажиллах болсон тухай В.А.Маркелов дарга дуулгасан юм.

Эх сурвалж: Шадар сайдын ажлын алба

1 сэтгэгдэлтэй

  • Монгол хүү

    2022-01-21 20:31 at 20:31

    Ашгүй дээ! Хятадын хамаарлаас бага ч гэсэн гарах байх даа!!!

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй