Москвагийн Таганский дүүргийн 422-р тойргийн шүүхийн шүүгчид хоёрдугаар сарын 17-нд хориглосон мэдээллийг устгахаас татгалзсан Google компанийн захиргааны зөрчлийн хэргийг авч хэлэлцэх юм байна. “Google”-ийн эсрэг гомдлыг шүүхэд Роскомнадзор (Холбооны харилцаа холбоо, мэдээллийн технологи, олон нийтийн харилцаа холбооны хяналтын алба) гаргажээ.
Тус байгууллага Google компанийг интернетээс мэдээлэл устгаагүй хэмээн буруутгасан бөгөөд ОХУ-ын Захиргааны зөрчлийн тухай хуулийн 13.41 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн тул 4 сая хүртэлх рублийн торгууль хүлээх ёстой хэмээн үзсэн аж. Хэргийг хоёрдугаар сарын 17-ны 10:00 цагт Таганскийн шүүх хэлэлцэхээр товложээ.
Дэлхийн хамгийн том интернет үйлчилгээ эрхлэгч Google, Twitter, Meta (Facebook), Telegram, TikTok компаниуд ОХУ-д хориглогдсон контентыг устгаагүйнхээ төлөө удаа дараа хариуцлага хүлээсэн бөгөөд Роскомнадзорын мэдээлснээр, 2021 онд насанд хүрээгүй хүүхдүүдийг зөвшөөрөлгүй жагсаалд оролцох уриалгыг устгаагүй, мөн цаг тухайд нь зохицуулалт хийгээгүйнхээ төлөө 200 сая гаруй рүблийн торгууль хүлээсэн. Мөн өнгөрсөн арванхоёрдугаар сард Google болон Meta компаниудад ойролцоогоор 2 тэрбум рублийн торгууль тавигджээ.