Япон: Номхон далайд үүссэн цунамиг намжтал аюулгүй газраа орхихгүй байхыг иргэддээ анхааруулав

Номхон далайн арлын галт уулын дэлбэрэлтээс үүссэн цунами далайн эрэгт хүрч эхэлсэн тул Японы эрх баригчид бямба гаригийн үдээс хойш орон даяар цунамигийн сэрэмжлүүлэг гаргажээ. Японы цаг уурын агентлагийн мэдээлснээр:
15-16-нд шилжих шөнө 02:26 цагт 1.10 метр далайн давалгаа Иватэ мужийн Кужи боомтод орж ирсэн бол өглөөний 05:31 цагийн байдлаар Огасавара арлуудын Чичижима, Тосашимизу хот, Кочи мужийн Гобо хот, Вакаяма мужийн Кушимото хот, Хоккайдогийн Хаманака хотод 90 см өндөр цунами үүсчээ.
Мөн 80 см өндөртэй цунами Кочи мужийн Мурото хот, Токиогийн Хачижожима дахь Яене хотод, 70 см цунами Кагошима мужийн Танешима хотын Кумано, Фукушима мужийн Иваки хотын Онахама боомт, Шизүока мужийн Омаэзаки боомт, Мияги мужийн Сендай боомт, Мияги мужийн Ишгия-Иномава, Аюукиүрэ хотын Онахама боомтод үүсчээ. 60 см ба түүнээс бага өндөртэй цунами ч олон газар үүсч байгаа бөгөөд Номхон далайн эрэг хавийн зарим арлуудад цунамийн давалгааны өндөр нэмэгдэж байгаа аж.
Японы Цаг уурын агентлаг газар нутгийн байршлаас хамааран станцын ажиглалтад орсноос ч өндөр далайн түрлэг, цунами орж ирсэн байж магадгүй. Цунамигаас үүдэлтэй далайн түрлэгийн түвшний өөрчлөлтийг ажиглаж, нарийн хянахад хэдэн цаг ба түүнээс дээш хугацаа шаардагдана. Цаашид цунамигийн өндөр нэмэгдэж, тодорхой хугацаанд үргэлжилж магадгүй тул байгалийн гамшиг намжтал аюулгүй газраа орхихгүй байхыг иргэддээ анхааруулжээ.
Тонга арлын галт уулын дэлбэрэлтээс үүссэн цунамигаас сэрэмжлэхийн тулд Японы эрх баригчид иргэдээ далайн эргээс хол, өндөр газар, өндөр барилга, аюулгүй байрууд руу шилжих анхааруулгыг тараагаад байна. Мөн цунами дайран өнгөрч байгаа мужийн удирдлагуудад иргэдээ аюулгүй газар руу нүүлгэн шилжүүлэхийг анхааруулжээ.