2022-01-15 10:002min00

ДЭМБ коронавирусийн эмчилгээнд хоёр шинэ бэлдмэл бүртгэлээ

84301bd0b6588b42adb5b318d60a55f4

ДЭМБ COVID-19-ийн эмчилгээнд хоёр шинэ бэлдмэлийг сайшаажээ.

Үений үрэвслийн эсрэг “Барицитиниб” бэлдмэлийг кортикостероидтой хамт коронавирусийн хүнд болон хүндэвтэр төрлийн өвчинд ашиглахад амин үзүүлэлт сайжирч, уушги орлуулагч аппарат хэрэглэх шаардлагагүй болж байжээ.

Түүнчлэн “Сотровимаб” хэмээх синтетик эсрэг биетийг эмнэлэгт хэвтэх эрсдэл өндөр өвчтөнүүдэд, тэр дундаа өндөр настнууд, дархлааны хомсдолтой, архаг хууч өвчинтэй хүмүүст хэрэглэхэд өвчний хүндрэл багасаж байлаа. Энэ бэлдмэлийг хөнгөн өвчтөнүүдэд хэрэглэх шаардлагагүй. Мөн “омикрон” зэрэг шинэ хувилбарын эсрэг үр дүнтэй эсэх нь тодорхойгүй гэжээ.