Энэ сарын 18-нд 1 км гаруй диаметртэй аварга солир дэлхийтэй зөрнө

2022-01-14 13:331min0
asrt

NASA нэгдүгээр сарын 18-нд дэлхийн хажуугаар 1,1 км диаметртэй 7482 (1994 PC1) солир зөрнө хэмээн  пүрэв гаригт мэдэгдлээ.

Солир дэлхийтэй ойртох хамгийн богино зай нь 2 сая км байх бөгөөд нислэгийн хурд нь 70 мянган км/цаг байх гэнэ.

Солир дэлхийгээс сар хүртэлх зайнаас хэд дахин хол зайд байх ч мөргөлдөх зэрэг ямар нэгэн аюул учрахгүй гэж NASA-гийн мэргэжилтнүүд үзэж байна.

7482 (1994 PC1) солирыг Шотландын одон орон судлаач Роберт Макнот 1994 онд нээсэн юм.

Эх сурвалж: Brobible

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй