2022-01-13 18:101min00

Хот хоорондын замд тээврийн хэрэгслийн хурдыг алсаас хэмжихэд өдөрт 20-30 зөрчил илэрч байна

271783028_482496506823181_5156472076360715782_n

Суурингаас гаднах хот хоорондын замд тээврийн хэрэгслийн хурдыг алсаас хэмжихэд өдөрт 20-30 зөрчил илэрч байгаа талаар ЗЦТ-аас мэдээллээ.

Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас суурин доторх болон хот хоорондын замд тээврийн хэрэгслийн хурдыг алсаас хэмжих багаж ашиглан, хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж байгаа аж.

Хурд бол зам тээврийн ослын тэргүүлэх шалтгаан. Статистикаас харахад тус аймгийн хэмжээнд өнгөрсөн 2020 болон 2021 онуудад жилд 3 хүн зам тээврийн ослоос үүдэн амь насаа алдсан байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй