Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ сараар сонгон төлөх боломжтой боллоо

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ сайн дураар төлдөг иргэд өмнө нь бүтэн жилээр төлбөрөө төлдөг байв.
Харин цаашид сараар сонгон төлөх боломжтой болжээ. Даатгуулагч таны E-barimt аппликэйшнээр төлсөн шимтгэл 15-30 минутад баталгаажна. Сар, хагас жил, бүтэн жил гэсэн сонголтуудаас сонгон төлөлтөө хийх боломжтой.
Шимтгэл төлөх заавар:
Алхам 1: E-Barimt аппликэйшндаа UPDATE хийж, нэвтрэх
Алхам 2: Үйлчилгээ цэснээс “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар” хэсгийг сонгох.
Алхам 3: Даатгуулагчийн төрлөө сонгох.
Алхам 4: Шимтгэлээ сар, хагас жил, бүтэн жилээр төлөх сонголтуудаас сонгох.
Алхам 5: Өөрийн регистрийн дугаар болон аймаг, дүүргээ сонгон баталгаажуулах.
Алхам 6: Хүснэгтээс шимтгэл төлөх саруудаа сонгох
Алхам 7: Төлбөрийн боломжуудаас сонгох
Та шимтгэл төлөлтөө баталгаажсан эсэхийг http://www.emd.gov.mn/ сайтаас шалгаарай.