Англид шүүх ажиллагаа удаан үргэлжилсний эцэст эрхтэн шилжүүлэн суулгадаг мэс засалч, 57 настай Саймон Брэмхоллын хэргээр шийдвэр гаргалаа.
Өвчтөнүүдийнхээ эрхтэн дээр өөрийнхөө нэрийн үсгийг сийлж үлдээсэн тэрбээр эмчилгээ хийх эрхээ түр хасуулаад байсан бол одоо бүрмөсөн эмчилгээ хийх эрхгүй болж байна. Брэмхоллын аймшигт үйлдэл 2013 онд ил болжээ. Өвчтөнүүдийнх нь нэг нь өөр эмчид үзүүлэхэд элгэн дээр нь 4 см хэмжээтэй үсэг байсан гэнэ. Мэс заслаас хойш долоо хоногийн дараа донорын эрхтэн нь ажиллахаа больсон учир өвчтөн эмнэлэгт хандсан аж. Саймон Брэмхолл Бирмингемд, хатан хаан Елизаветагийн эмнэлэгт ажиллаж байхдаа туяаны коагулятороор өвчтөнүүдийнхээ эрхтэн дээр гарын үсгээ үлдээдэг байсан гэдгээ хүлээжээ.
Брэмхоллыг 2014 онд ажлаас нь халсан боловч эмчлэх эрхийг нь зогсоогоогүй байна. Харин 2017 онд шүүхээс түүнийг буруутай гэж үзээд, 10 000 фунт стерлингийн торгууль ногдуулжээ. 2020 оны арванхоёрдугаар сард Брэмхолл хэсэг хугацаанд мэргэжлээрээ ажиллах боломжгүй болж, хэргийг Дадлагажигч эмч нарын шүүх албанд шилжүүлснээр түүнийг ажиллах эрхгүй болгожээ. Ийм асуудалд өртсөн өвчтөнүүдээс бие махбодид нь хохирол учирсан нэг ч тохиолдол байхгүй ч сэтгэл санааны гэмтэл учирсан гэдгээ хүлээсэн байна.