Монголын улаан загалмай нийгэмлэгээс 658 сая төгрөгийн үнэ бүхий 50 мянган ширхэг  PCR оношлуур хандивлажээ

2022-01-13 12:591min0
-13012022-1642048569-394744551-9ef72ca6a3a484b29626e5e01d2e9bc7d79306b1

Монголын улаан загалмай нийгэмлэгээс 658 сая төгрөгийн үнэ бүхий 50 мянган ширхэг  PCR оношлуурыг ЭМЯ-нд хандивлажээ.

Тус нийгэмлэгээс 2020-2021 онд нийт 2,9 тэрбум төгрөгийн үнэ бүхий амьсгалын аппарат, түргэн тусламжийн машин, оношлуур, ариутгал, халдваргүйжүүлэлтийн багц зэргийг хандивлаж, эрүүл мэндийн салбарт дэмжлэг үзүүлсэн байна.

Монголын улаан загалмай нийгэмлэгээс олон улсын төдийгүй дотоодод хүмүүнлэгийн тусламжийг цаг алдалгүй зохион байгуулж, эрүүл мэндийн байгууллагын хүчин чадлыг нэмэгдүүлж, олон нийтийн дунд халдварын тандалт судалгаа хийх, зорилтот бүлгийн иргэдийг дархлаажуулалтад хамруулах, өрхийн дэмжлэг үзүүлэх зэрэг чиглэлд 1500 гаруй мэргэшсэн сайн дурын ажилтнуудыг ажиллуулж байна хэмээн ЭМЯ-наас мэдээлэв.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй