Омикрон хувилбарын тархалтаас сэргийлж Ховд аймаг олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хориглолоо

2022-01-13 11:021min0
8287_898064746974773_1573634908567290922_n

Коронавирусийн Омикрон хувилбарын тархалтаас сэргийлж зарим аймаг олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хориглож байна.

Тодруулбал Ховд аймгийн Онцгой комисс хуралдаж, олон нийтийг хамарсан арга хэмжээ, спорт, соёл урлагийн тэмцээн уралдааныг хоёрдугаар сарын 7-ны өдөр хүртэл хориглох шийдвэрийг өчигдөр гаргажээ.

Мөн Цагаан сарын баярыг зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэх үүрэг чиглэлийг аймаг, сумдын удирдлагуудад үүрэг болгосон байна. Иргэн, ААН, төрийн байгууллагууд халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримталж ажиллахыг уриалжээ.

Түүнчлэн Дорнод, Дархан-Уул аймаг олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хязгаарлаад байгаа юм.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй