Манай улсын хуулийн этгээдийн бүртгэлд 200,000 гаруй аж ахуйн нэгж бүртгэлтэй байна. Үүнээс 70 000 орчим нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг бол бусад нь зогсонги байж, бизнесээсээ гарч чаддаггүй гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээлж байв.
Тэгвэл тус яамны Хуулийн бодлогын газрын дарга П.Сайнзориг бизнес эрхлэх гэж буй хүний эрсдэлийг хуваарилах, бизнесийг нь аварч үлдэх, ажлын байрыг хадгалах, дахин зохион байгуулж, хөрөнгө оруулалт хийх, бизнес эрхлэгчид хоёр дахь боломж олгох чиглэлээр Дампуурлын хуулийг шинэчлэн боловсруулсан талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Дампуурал нь бизнесийн харилцааны нэг институт байдаг. Бизнес рүү орж болж байгаа бол гарах зам бас байх ёстой. Яаж гарах вэ гэдэг дээр олон асуудал дагалддаг. Өөрөө шийдвэр гаргаад компаниа хаагаад татан буулгая гэхэд төлбөрийн чадваргүй гэсэн асуудал үүсдэг. Бизнесээс гарч чадахгүй өр төлбөрийн сүлжээнд орсон олон компани манай улсад бий. Энэ асуудлыг бусад орнууд дампуурлын хуулиараа шийднэ. Бизнес рүү оруулсан хөрөнгө болгон амжилттай байдаггүй.
Заримдаа эрсдэлд орж болно. Хөрөнгөө бизнест оруулж буй хүн ямар дарааллаар мөнгөө гаргуулж болох вэ гэдгийг Дампуурлын хуулиар зохицуулна. Аль нэг компанид хөрөнгө орууллаа гэхэд тэр нь төлбөрийн чадваргүй болбол хөрөнгөө татварын дараа юу эсвэл өмнө нь авах уу гэдгийг гаднынхан их асуудаг” гэдгийг хэлэв.
Тиймээс энэхүү хууль эрх зүйн орчныг ойлгомжтой болгож, хөрөнгө оруулалтыг татах нь чухал байгааг онцлов. Үнэхээр төлбөрийн чадваргүй буюу зориудаар дампуурснаас бусад тохиолдолд боломж олгох ёстой. Тухайн ажлын байрыг хадгалж үлдэн, дахин хөрөнгөжүүлэх зэрэг ажлыг шүүхийн оролцоотойгоор хийнэ. Өөрөөр хэлбэл дахин бизнес хийх замыг нь нээж өгнө гэдгийг П.Сайнзориг хэлсэн юм.
Мөн тэрбээр Дэлхийн банкнаас манай улсад бизнес эрхлэх таатай биш гэсэн судалгааг гаргасан Бизнес эрсдэлд орсон тохиолдолд хөрөнгөө яаж гаргаж авах нь тодорхойгүй байгааг дурдсан юм.
Хэн нэгэн улсын байцаагч дуртай үедээ байгууллагаар ороод үүд хаалгыг нь лацаддаг байдлаас төр салах ёстой. Ингэж байж бизнесийн хэвийн үйл ажиллагааг явуулна хэмээв.
1 comment
odoo yahavde unen yumchin