УИХ-ын Парламентын сурталчилгаа мэдээллийн төв, Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбооноос хамтран зохион байгуулсан “Иргэний мэдэх эрх” сэдэвт уулзалтын хүрээнд оролцсон сэтгүүлчид тулгамдсан асуудлаа хэлэлцэхээс гадна Монгол улс дахь хүний эрхийн түгээмэл зөрчлүүд, Орон нутгийн түвшин дэхь авилгын нөхцөл байдал, Монголын үндэсний өв соёлыг хамгаалах, хөгжүүлэх үйлсэд хэвлэл мэдээллийн байгуулллагын үүрэг оролцоо гэх зэрэг сэдвээр илтгэл сонсож, сонирхсон асуултдаа хариулт авсан юм. УИХ-ын дарга Г.Занданшатар ирүүлсэн мэндчилгээндээ Монгол улсын 2022 оны нэгдсэн төсөвт үндэсний контентийг бий болгох, хөгжүүлэх зорилгоор тодорхой төсөв батлагдсан. Төв болон орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага , студи, редакц оролцох бүрэн боломжтой гэдгийг онцолсон байлаа.