“Bee” театр зохиолч П.Баярсайханы “Хүн гөрөөс” жүжгийг шинэчилсэн найруулгаар үзэгчдийн хүртээл болгох гэж байна. Монголын орчин үеийн уран зохиолын чухал төлөөлөгчдийн нэг П.Баярсайханны шилмэл бүтээлийн чуулганыг “Сармагчин бол сармагчин” нэрээр “Тагтаа” хэвлэлийн газар эрхлэн гаргасан байдаг.
Жүжиг энэ сарын 15-наас эхлэн тоглогдох бөгөөд найруулагчаар УГЗ Б.Мөнхдорж ажилласан байна. Харин дүрүүдэд Г.Мөнхжаргал, Б.Одгэрэл нар тоглох юм байна.
“Хүн гөрөөс” жүжиг үүний өмнө 1991 онд УДЭТ-т, Г.Доржсамбуугийн найруулгаар тоглогдож байжээ.