Берлин муж улсын Ерөнхий сайд бөгөөд Берлин хотын Захирагч ноён Михаель Мюллер тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр өглөө манай улсын нийслэлд газардлаа. Тэд энэ сарын 17-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотод айлчлах юм. Айлчлалын үеэр Берлин хотын Захирагч Михаель Мюллерыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзана.
Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон хотын удирдлагуудтай уулзаж, Улаанбаатар хотын төлөвлөлттэй танилцах юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
БЕРЛИН МУЖ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД БӨГӨӨД БЕРЛИН ХОТЫН ЗАХИРАГЧ
НОЁН МИХАЕЛЬ МЮЛЛЕРЫН НАМТАР
1964 Берлин хотод төрсөн, эхнэр 2 хүүхэдтэй
1982 Ерөнхий боловсролын дунд сургууль төгссөн
1983 Бизнесийн удирдлагын Техникийн коллеж төгссөн
1986 хүртэл Бизнес эрхэлсэн
1986-2011 Хувиараа хэвлэлийн бизнес эрхэлж байсан
1981 оноос Социал-Демократ намын гишүүнээр элссэн
1991-2000 Социал-Демократ намын орон нутгийн дарга
1989-1996 Берлин хотын Темпелхоф дүүргийн ассемблейн гишүүн
1996 оноос Берлины “Төлөөлөгчдийн танхим”-ын гишүүн
2000-2004.05 Темпелхоф-Шонеберг дүүргийн Социал-Демократ намын дарга
2001-2011 Берлины “Төлөөлөгчдийн танхим” дахь Социал-Демократ намын дарга
2004-2012 Берлин муж дахь Социал-Демократ намын дарга
2011-2014 Берлин хотын захирагч, Хот төлөвлөлт, байгаль орчны асуудал хариуцсан сенатор
2014.12.11 Берлин муж улсын сайд болон хотын захирагчаар ажиллаж эхэлсэн
2016 оноос Берлин муж дахь Социал-Демократ намын дарга