2022-01-08 14:311min00

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулахгүй бол тэдний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан авч болно

1321ba_76293569-26c7-4862-9a54-2e85bae3d434_1__x974

Шинээр мөрдөгдөж эхэлсэн Хөдөлмөрийн тухай хуулиар туслах малчны цалинг өөрөө зөвшөөрвөл 30 хувийг мал, эд зүйлсээр, 70 хувийг мөнгөн хэлбэрээр олгож, малчин ээлжийн амралт эдэлнэ.

Үүнээс гадна Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тал дээр  Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад шинэлэг заалт оруулсан байна.

Тодруулбал, одоо хэрэгжиж байгаа 25-аас дээш ажилтантай бол нийт ажиллагсдынхаа дөрвөн хувьд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулах, ажиллуулаагүй бол төлбөр төлөх заалтууд нь хэвээрээ. Харин дээр дурдсаны дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулахгүй, төлбөрөө төлж чадахгүй байгаа бол хөгжлийн бэрхшээлтэй хүний оролцоотой, эсвэл өөрийнх нь бүтээсэн, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан авах боломжийг бүрдүүлж өгөхөөр тусгажээ.