Гадаадад ажиллах хүч гаргахтай холбоотой хууль ирэх долдугаар сараас хэрэгжиж эхэлнэ. Өмнөх хуулиар Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаадын ажилчдыг мэргэжлийн ур чадвар, түвшин хамааралгүйгээр нэг арга, хэлбэрээр авч ажиллуулж байсан.
Харин уг шинэчилсэн хуульд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтанд удирдах, гүйцэтгэх, туслах гэсэн гурван төрлийн ажлын байранд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгохоор тусгасан. Ингэснээр нарийн мэргэжлийн, өндөр ур чадвартай ажилчдыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг харгалзан гадаадаас авах бодлого баримтлах боломжтой болж байгаа аж.
Одоогоор манай улсад гаднын 90 улсын 6000 орчим иргэн, ААН байгууллагуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байна. Тэдний дийлэнх нь барилгын салбарт мөн боловсролын салбарт, ажилладаг байна.