Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар коронавируст халдварын эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцсэн байна. Вакцины III тунд хамрагдаад гурван сарын хугацаа өнгөрсөн иргэдийг IV тунд хамруулахыг сайн дурын үндсэн дээр зохион байгуулах, цар тахлын эсрэг хариу арга хэмжээний багт ажиллаж буй эмнэлэг, онцгой байдлын зэрэг алба хаагчдыг IV тунд хамруулах ажлыг зохион байгуулахыг Эрүүл мэндийн яаманд даатгажээ.