Цаг тооны хуанли эргэж, нэгэн шинэ онтой бид нүүр тулж байна. Хуучин оноо үдэх мөчид хүн бүрийн сэтгэлд шинэ ондоо хийж бүтээх ажил, төлөвлөсөн зорилго бодогддог гэдэгт эргэлзэхгүй байна.

Шинэ оны зорилгоо тодорхойлоход сурах мэдэх, албан тушаал ахих, гадаадад аялах гэсэн дан ганц сэдвүүд тус болохгүй. Төлөвлөлтийг илүү өргөн хүрээтэй амьдралын бүхий л салбарт хамааруулж гаргах нь үр дүнтэй юм.

Хувийн зорилгоо тодорхойлохын өмнө хаана бүтэлгүйтсэн, хаана амжилтанд хүрсэн гэдгээ үнэн зөвөөр үнэлэх ёстой. Үнэлгээний дараа цааш харах боломжууд нээгдэх бөгөөд эндээс ирэх жилийн богино эсвэл урт хугацааны зорилгууд тодорч эхэлнэ.

Дадал зуршилаа зорилгодоо хүрэх том шат болгон ашиглаарай. Хувийн амьдралаа төлөвлөх нь хүч чадлын мэдрэмжийг өгч, өөртөө итгэх итгэлийг бэхжүүлэх болно.

Жилийн зорилгыг жишээ нь арван том зорилго, 20-30 жижиг зорилготой төлөвлөж болно. Хэрэв энэ нь таны анхны туршлага байгаад, өөрийн давуу талыг үнэлэхэд хэцүү байвал илүү хялбаршуулан төлөвлөж ч болох юм.

Зорилгуудын жагсаалтыг гаргахын тулд эхлээд хүсэл мөрөөдлийн жагсаалтаа гаргахаа мартаж болохгүй. Ингээд хүсэл мөрөөдлөө энгийн, хүрч болохуйц ахлахмуудаас эхлэн хэрэгжүүлж эхлээрэй. Та яг нэг жилийн дараа энэ өдөр юунд хүрч чадсандаа, юунд яагаад хүрч чадаагүй гэдгээ олж харж, ирээдүйг илүү гэрэлтэйгээр харах болно гэдэгт итгэлтэй байна.

Бэлтгэсэн: UPDOWN

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн