Францын одон орон судлаач, алхимич Мишель Нострадамус ирэх оны талаар хэд хэдэн таагүй зөгнөл үлдээжээ. Хүн төрөлхтний хувьд уур амьсгалын өөрчлөлт, хиймэл оюуны ухааны аюултай учрах төлөвтэй байна.
Түүний зөгнөлөөр бол дэлхий дахинд үер, ган гачиг нүүрлэж, олон хүн өлсгөлөнд нэрвэгдэх бөгөөд дор хаяж нэг солирын цохилт ирэх юм байна.
16-р зуунд амьдарч байсан энэ зөнч 1555 онд гаргасан алдарт бүтээлдээ ирээдүйг зөгнөхийг оролдсон. Түүний номонд дэлхийн дулаарал, түүнчлэн хиймэл оюун ухаанаас ирэх заналхийлэлтэй холбоотой олон мэдээлэл агуулжээ. Нострадамус Библийн эшлэлээс татаж, бүтээлдээ мөн цар тахлыг зөгнөсөн юм. Нострадамусын зөгнөл үндсэндээ өлсгөлөн болон бусад хямралт асуудалд төвлөрсөн байдаг.
Нострадамусын зөгнөл тайлагдахад хялбар, ямар утгатай гэдэг нь ойлгомжтой учраас одоо ч алдартай хэвээр байна.
Ингээд Мишель Нострадамусын 2022 онд биелж болзошгүй хэд хэдэн зөгнөлөөс хүргэе.
Дэлхийн дулаарал: Нострадамус “загас чанагдана” гэж зөгнөжээ
Нострадамус тэртээ 1555 онд уур амьсгал огцом өөрчлөгдсөнөөс болоод далай тэнгис чанагдана гэж зөгнөжээ. Түүнчлэн тэрбээр хүн төрөлхтөн 40 жил бороо үзэхгүй, энэ бүгдийн дараа “их үер” эхэлж, ард түмнийг туйлдуулна гэжээ.
“40 жил солонго харагдахгүй. 40 жил өдөр болгон харагдана. Хуурай газар улам хуурайшина. Бороо ормогц их үер болно” хэмээн номынхоо хэсэгт бичсэн байна.
Сүүлийн жилүүдэд дэлхий дахин халууны хүчтэй давалгаанд байнга өртөж, их үер ч тохиож байгаа билээ. НҮБ-аас байгалийн гамшиг улам нэмэгдэж, илүү хүчтэй болохыг анхааруулж байгаа юм. НҮБ-ын тайланд ойрын 20 жилд дэлхийн температур 1,5 оС-аар нэмэгдэнэ гэжээ.
Дэлхийн температур сүүлийн 2000 жилийн хугацаанд 1970 оноос хойш эрчимтэй дээд амжилтуудаа эвджээ. Сүүлийн 5 жил нь 1985 оноос хойш эхэлсэн ажиглалтын түүхэн дэх хамгийн халуун жилүүд байсан юм.
“Цаашид бүх зүйл илүү муудна. Би аюулгүй газрыг олж харахгүй байна. Хаашаа ч зугтах, нуугдах аргагүй” хэмээн АНУ-ын агаар мандлын судалгааны ахлах эрдэмтэн, цаг уурч Линда Мирнс хэлж байсан юм.
Нострадамусын хэлсэн таагүй зөгнөлүүдээс буцалж буй далай тэнгис илүү үнэнд дөхөж байгаа аж.
Солирын цохилт: Нострадамус “Асар их гал 3 шөнө тэнгэрээс бууж ирнэ”
Францын одон оронч түүнчлэн дэлхийд солир дайрч, олон тооны хүн үхнэ гэж зөгнөжээ. Нострадамусын зөгнөлд бусадтай адил солир унах нарийн хугацаа байхгүй ч гамшгийг дүрслэхдээ “Асар их гал тэнгэрээс унана” гэжээ.
“Асар их гал 3 шөнө тэнгэрээс асгарна. Шалтгаан нь аймшигтай бөгөөд гайхалтай. Үүний дараахан газар хөдөлнө” гэж Нострадамус зөгнөсөн байна.
Мишель Нострадамус дэлхий дээр нэг биш олон тооны солир унаж, их хэмжээний түймэр, гамшиг осол авчирна гэжээ. Энэ зөгнөлд шинжлэх ухааны үндэслэл бий. NASA-гаас 2000 жил тутамд дэлхий дээр асар том солир унаж, манай гарагт томоохон хохирол авчирдаг гэжээ. Сансрын агентлагийн мэдээллээр дэлхий нэг километрээс дээш урттай солиртой мөргөлдөхөд л асар их гамшиг учрах юм байна. Үүнээс арай жижиг сансрын хэлтэрхийн цохилт бүсийн түвшний гамшиг авчирдаг ч дэлхийн хэмжээнд нөлөөлж чадахгүй.
“2000 болон түүнээс бага хугацаа болгонд хөлбөмбөгийн хэмжээтэй солир дэлхийтэй мөргөлдөж, бүсийн хэмжээний томоохон хохирол дагуулдаг. Хэдэн сая жилд нэг удаа үүнээс том хэмжээний объект дайрч, дэлхийн амьд бүхэнд аюул учруулдаг. Манай гараг дээр болон сар, бусад гараг дээр үүссэн өрхнүүд үүнийг гэрчилнэ” хэмээн NASA мэдэгджээ.
Инфляциас болсон өлсгөлөн: Нострадамус улаан буудайн үнэ өснө гэж зөгнөжээ
Нострадамусын зөгнөлд ойрын хугацаанд инфляциас үүдэлтэй өлсгөлөн нүүрлэж, эдийн засаг ганхсан нөхцөлд үнийн өсөлт хэмжээ хязгааргүйд хүрнэ гэжээ.
Нострадамусын хэлснээр, өлсгөлөн нь зөрчилдөөнийг хурцатгах гэнэ. Учир нь хүмүүс уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр багассан нөөцийн төлөө тэмцэхээс өөр аргагүй болно.
“Зөгийн бал нь лааны тосноос ч үнэтэй болно. Улаан буудайн үнэ маш ихээр өсөж, хүмүүс үнээс нь айж эхэлнэ” хэмээн Нострадамус номондоо бичжээ.
Дэлхий ертөнц улс төрийн тогтворгүй байдал, коронавирусийн цар тахал, хийн хомсдолын гэрч болчихоод байна. Эдгээрээс болоод хүнсний бүтээгдэхүүн, эрчим хүчний үнэ өсөөд байгаа билээ.
Тэгвэл НҮБ дэлхийн удирдагчдыг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхгүй бол манай гарагт эмх замбараагүй байдал нүүрлэнэ гэж анхааруулаад байгаа юм. НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн рамын конвенцийн гүйцэтгэх нарийн бичгйин дарга Патрисия Эспиноса улс орнууд хүлэмжийн хийн ялгарлаа багасгахгүй бол дэлхийн аюулгүй байдал аюулд орно гэдгийг анхааруулсан аж. “Хоол хүнсний тоо хэмжээ буурснаар хүнсний салбарын хямралд өртөнө. Энэ нь алан хядах ажиллагаа, хүчирхийлэлд өртөх магадлалтай улс орнуудыг илүү хүнд байдалд оруулна. Дэлхий дахинд тогтворгүй байдлын олон эх үүсвэр бий болно” хэмээн Эспиноса мэдэгджээ.
Хиймэл оюун ухаан: Нострадамус “ганцхан тархитай шинэ ухаантан бий болно” гэжээ
Нострадамус түүнчлэн хиймэл оюун ухаан бий болохыг ч зөгнөж чаджээ. Тэрбээр хүмүүсийг шинэ технологи хөгжсөний ачаар үхэшгүй мөнх болно гэж үзсэн байна
“Сар шөнө дунд өндөр уулан дээгүүр гарна. Ганцхан тархитай шинэ ухаантан үүнийг харна. Түүнийг шавь нар үхэшгүй мөнх болно. Урагш харна. Гар нь хамрын хөндийнхөө ард, бие нь галд байна” гэж Нострадамус дүрсэлжээ. Энэ хэсгийг хиймэл оюун ухааны хөгжил хэмжээн тайлж болох юм.
Ирэх жил Илон Маскийн компани хүн төст роботыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Энэ робот нь хүний хувьд хэтэрхий аюултай, нэг хэвийн, уйтгартай гэсэн ажлыг орлож хийх юм.
Маскийн хэлснээр бол шинэ робот нь 1,5 метр өндөр бөгөөд автомашин угсрах зэрэг янз бүрийн даалгавар гүйцэтгэх чадвартай юм байна. Түүний бүтээл ажиллах хүчний хомсдолыг нөхөж, эдийн засагт шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж чадна хэмээн тэрбээр үзэж байна.
Эх сурвалж: focus.ua