Монголын урчуудын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Оны шилдэг бүтээл 2021” үзэсгэлэнгийн нээлт энэ сарын 29-нд нээлтээ хийж шилдгүүдээ тодрууллаа. Дүрслэх урлагийн бүх төрөлд нийт 102 бүтээл цугларч үзэсгэлэнд 46 бүтээлийг дэлгэжээ. Энэ жилийн МУЭ-ийн “Оны шилдэг бүтээл 2021” үзэсгэлэнгийн уран сайхны зөвлөлд Л.Ганхуяг, Ё.Далх-Очир, Ш.Чимэддорж, З.Уянга, Ц.Болд, П.Байгаль, Б.Отгонтүвдэн, Н.Дуйнхар, А.Очирболд зэрэг нийт есөн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж шалгаруулалт хийсэн байна.
Тус үзэсгэлэнгийн шилдэг бүтээлүүд
1.Уран зургийн төрөлд
Д.БАТ-ОРШИХ “БОГД ХААНЫГ ЧӨЛӨӨЛСӨН НЬ” бүтээл
2.Зураасан зургийн төрөлд
Д.ГУНГАА “АМЬДРАЛЫН ХҮҮРНЭЛ” бүтээл
3.Чимэглэх урлагийн төрөлд
Н.Мөнхтуул “Human” бүтээл
4.Орчин үеийн урлагийн төрөлд
Б.Баатарзориг “METAMORPHOSIS” бүтээл
Оны шилдэг бүтээлийн үзэсгэлэн нэгдүгээр сарын 4-нийг дуустал Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд гарна.