Хөвсгөл аймгийн хэмжээнд шүлхий өвчин 12 суманд 23 голомт бүртгэгдэж 9517 толгой мал малын гоц халдварт шүлхий өвчнөөр өвчлөөд байна. Тус аймагт оношлогдсон шүлхий өвчний анхны тохиолдол Бүрэнтогтох сумын Сангийн далай багт энэ сарын хоёронд бүртгэгдсэнээс хойш 12 сумын нутагт тархаж тухайн өвчний халдвар маш хурдан нэмэгдэж байна.
Цаашид халдварын тархалтыг нэмэгдүүлэхгүй байх, шинээр голомт үүсгэхгүй байхын тулд орон нутгийн удирдлагууд, мал эмнэлгийн эмч мэргэжилтнүүд, малчид, мал бүхий иргэд шат шатандаа дараах урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг оновчтой хэрэгжүүлэх шаардлагатай байна гэдгийг Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас анхааруулж байна.