Тээвэрлэлт хийхдээ үнэ хөөрөгдсөн иргэн, ААН-ийн 243 сая төгрөгийн орлогыг хураажээ

Импортын бараа бүтээгдэхүүн болох нарийн ногоо, жимс жимсгэнийг БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар хотын чиглэлд тээвэрлэхдээ үнэ хөөрөгдөж 20-30 сая төгрөгөөр тээвэрлэсэн иргэн, аж ахуй эрхлэгчдэд торгууль ногдуулж, 243 сая төгрөгийн хууль бус орлогыг хурааж, 38 сая төгрөгийн торгууль оногдуулсан байна.