Орос улс Украинтай хиллэдэг бүс нутагт цэргээ төвлөрүүлж, цэргийн техникүүд татан оруулсаар байна гэж Жейнсийн хиймэл дагуулаас авсан зургуудаас иш татан Bloomberg мэдээлэв.
Гэрэл зургууд Украйны хил рүү арваннэгдүгээр сараас хойш танк, их бууны зэвсэг, агаарын довтолгооноос хамгаалах системийг шилжүүлж байгааг харуулжээ. Хил дээр цөөн тооны цэрэг байгаа хэдий ч Орос улс галт тэрэг, онгоцоор томоохон анги нэгтгэлүүдийг илгээж, хурдан хугацаанд бүс нутаг дахь цэргийн хүчээ хүчирхэгжүүлэх боломжтой гэж тус агентлаг тэмдэглэжээ.
Өнгөрсөн сард Европын холбоотнуудтай хуваалцсан АНУ-ын тагнуулын мэдээнд ОХУ ирэх сарын эхээр Украин руу 175.000 цэргийн хүчээр довтлохоор төлөвлөж магадгүй гэсэн асуудал багтжээ.
АНУ-ын засаг захиргааны нэрээ нууцлахыг хүссэн нэгэн ажилтны Ассошиэйтед Пресс (AP) агентлагт хэлэхдээ, огноо бүхий мэдээллийг АНУ-ын тагнуулын алба олж авсан бөгөөд Оросууд хил орчимд аль хэдийнэ цэргээ байрлуулсан. Тус улсын төлөвлөгөөнд хуягт машин, их буу, техник хэрэгслийн хамт 100 батальоны тактикийн бүлгийг нүүлгэн шилжүүлэхээр тусгасан хэмээн хэлсэн байна.
Өмнө нь АНУ 2022 оны нэгдүгээр сард ОХУ-тай аюулгүй байдлын баталгааны талаар хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ мэдэгдэж байсан юм.