2021-12-15 16:361min00

“Болор цом” наадам энэ сарын 24-нд Соёлын төв өргөөнд болно

3

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулж, оны шилдэг яруу найрагчийг тодруулдаг “Болор цом” наадам энэ сарын 24-нд Соёлын төв өргөөнд болно.

Бүртгэлийн хугацаа энэ сарын 20 хүртэл үргэлжилэх бөгөөд наадамд оролцох найрагчид зөвхөн энэ онд бичсэн хоёр шүлгээ бүртгүүлэх юм байна.

Сонирхуулахад, “Болор цом-38” наадам Цагдаагийн “Сүлд” чуулгад болж, МҮОНР-ийн сэтгүүлч, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч О.Цэнд-Аюуш түрүүлж байжээ.