Хүүхдийн мөнгө нь ороогүй иргэдийг Монголбанкны дансны нэгдсэн системийн мэдээллээ баталгаажуулахыг анхаарууллаа

2021-12-15 16:401min
13

Энэ сарын 13-нд улс даяар хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгож эхэлсэн.

Монголбанкны дансны нэгдсэн системээр шалгагдаж гүйлгээ хийгдсэн бөгөөд уг системийн шалгуурыг хангаагүй 27 000 дансанд хүүхдийн мөнгө олгогдоогүй байгаа аж. Иймээс энэ сарын хүүхдийн мөнгөн тэтгэмж нь ороогүй иргэдийг харилцдаг банкин дээрээ очиж Монголбанкны дансны нэгдсэн системийн мэдээллээ баталгаажуулахыг анхаарууллаа.