Төрийн үйлчилгээний байгууллагад ажилладаг бүх ажилчид хуучин журмын дагуу цалин, урамшуулал, тэтгэмжээ бодуулна

2021-12-15 16:321min
41

Төрийн үйлчилгээний зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлэх замаар ажилчдыг нь ТҮ ангиллаас гарган гэрээт хэлбэрээр ажиллуулахтай холбоотой ямар нэг хууль журам, тогтоол шийдвэр одоогоор УИХ-аас эцэслэн гараагүй байгаа аж.

Тиймээс 2022 оны төсвийг батлахдаа төрийн үйлчилгээний ажиллагсдын цалин хөлс, тэтгэмж урамшуулалтай холбоотой бүх зардлыг тухайн орон нутгийн төсөвт тусган баталсан учраас ирэх онд төрийн үйлчилгээнийхний цалин болон төрд ажилласны урамшуулал 36 хүртэлх сарын тэтгэмж 2021 оны жишгээр олгогдоод явах юм байна.