2021-12-09 18:051min00

“Squid Game” цуврал Америкийн кино хүрээлэнгийн тусгай шагнал хүртжээ

07

Өмнөд Солонгосын “Squid Game” цуврал кино Америкийн кино хүрээлэн (AFI)-ийн тусгай шагнал хүртлээ гэж Yonhap агентлаг пүрэв гарагт мэдээлжээ.

People’s Choice Awards шагнал гардуулах ёслолын үеэр “Squid Game” The bingeworthy show of 2021 («Бөөндөө үзэх шоу»)-гаар шалгарсан байна. Түүнтэй хамт «Локи», «Тед Лассо», «Секс/амьдрал», «Исттаунаас ирсэн Мейр» зэрэг 6 шоу өрсөлджээ.

Энэ онд гол шагналыг “Код” кино, мөн “Дээш битгий хар”, “Дюна”, “Ричард хаан”, “Чихэр өвстэй пицца”, “Аймшгуудын гудамж”, “Хавны ноёрхол”, «Тик-так… Бум!»зэрэг кино хүртжээ.

“Squid Game” цуврал кино өнгөрсөн сард Gotham Awards-ын бүрэн хэмжээний шилдэг цуврал кино болсон юм. Арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн байдлаар “Squid Game” цуврал киног 140 сая гаруй хүн үзээд байна.

Эх сурвалж: MIR24