Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас “Архины хэрэглээгүй шинэ үе” хөтөлбөрийг эхлүүлж их, дээд сургуулиудын оюутнуудад нөлөөллийн ажил хийж байгаа аж. Үүнийхээ эхлэл болгож, эхний лекцээ АШУҮИС-ийн оюутнуудад тавьжээ.
Лекцийн хүрээнд архины эрүүл мэндэд үзүүлэх хорт нөлөө болоод нийгмийн зүгээс өгдөг буруу, ташаа ойлголтуудыг голчлон ярьсан байна.