Маргааш буюу арванхоёрдугаар сарын 04-ний өдөр нар хиртэнэ. Энэ явдал 13:29 цагаас эхлээд 17.37 минут хиртэнэ эсвэл хоёр минут хүрэхгүй хугацаанд үргэлжилнэ хэмээн хоёр янзаар таамаглаж байгаа аж.
Хиртэлтийн гол зурвас Номхон далай, Атлантын далай, Антарктид тивээр дайран өнгөрнө. Үргэлжлэх хугацаа нэг минут 54 сек бөгөөд мөстсөн тивийн цөөн судлаач энэхүү хиртэлтийг ажиглах боломжтой. Нар хиртэлтийн хэсэгчилсэн үе шатууд Африкийн өмнөд хэсэг, Австралийн өмнөд хэсэгт ажиглагдана. Харин манай улсад нарны хиртэлт ажиглагдахгүй юм байна.