Монгол Улсад орчин цагийн эрүүл мэндийн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойд зориулсан “Эрүүл мэндийн технологи 2021” үзэсгэлэн энэ сарын 10-12-ны  өдрүүдэд “Мишээл экспо” олон улсын үзэсгэлэн худалдааны төвд зохион байгуулагдана.

Үзэсгэлэнд Эрүүл мэндийн яамны харьяа Төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, Тусгай мэргэжлийн төв, Эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, лабораторийн урвалж, оношлуур ханган нийлүүлэх байгууллагууд оролцох юм. Үзэсгэлэнгийн үеэр нарийн мэргэжлийн эмч нар үзлэг хийж зөвлөгөө өгөх бол эм хангамжийн байгууллагууд хямдрал урамшуулалтай худалдаа хийх аж.

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн