Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811 жил, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 106 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баярын наадмын үндэсний бөхийн барилдаанд түрүүлж, Улсын арслан цол хүртсэн Цэдэвийн Содномдоржийн тухай 10 баримт.
- 1986 онд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн. Бар жилтэй
- Арван хүүхэдтэй айлын найм дахь нь. Дээрээ таван эгч, хоёр ах, доороо хоёр эмэгтэй дүүтэй.
- Хүүхэд насаа Тосонцэнгэлд өнгөрүүлсэн. 2002 оноос бөхийн спортоор хичээллэсэн. Үндэсний бөхийн анхны багш нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын харьяат аймгийн арслан Мөнхсүх.
- Хүүхэд байхдаа А.Сүхбат, Б.Гантогтох, Д.Сумъяабазар нарын нэгэн үеийн зургаан залуу зааны барилдааныг үзэж, энэ ах нар шиг ийм сайхан бөх болно гэж мөрөөддөг байсан гэдэг.
- 2006 онд Хөвсгөл аймгийн наадамд түрүүлж Аймгийн арслан цол хүртсэн
- 2009 онд Улсын наадамд тав давж Улсын начин
- 2011 онд Улсын наадамд зургаа давж Улсын харцага цолыг тус тус хүртсэн.
- 2016 оны улсын их баяр наадамд зургаа давж харцага цолоо 3 дахь удаагаа баталж ”Цогт гарамгай” чимэг хүртсэн
- Монголын үндэсний бөхийн холбооны наадмаас наадмын хооронд зохион байгуулсан заал танхимын 21 барилдаанд хамгийн олон удаа буюу таван удаа түрүүлсэн. Энэ барилдааны дөрвөн түрүүг Улсын арслан П.Бүрэнтөгс авч байсан бол улсын арслан Э.Оюунболд гуравт нь түрүүлж байв.
- Түүнийг бөх сонирхогчид бие галбир сайхантай, уран гоё барилдаантай бөх хэмээн дүгнэдэг.
1 comment
Тэргүүн хатагтай тмюийм сонин гэжүү. Яасан хэрэгт дуртай амьтан вэ. Ажлаа бол. Хүний хэрэгт хөндлөнгөөс бүү оролц