Сирийн дайны хохирол $226 тэрбум доллар болжээ

Syria

Дайны хохиролыг Сирийн байдлын талаар илтгэл бэлтгэсэн Дэлхийн банкны мэргэжилтнүүд гаргасан байна. 2011 оноос хойш үргэлжилж байгаа Сирийн иргэний дайны нийт хохиролын хэмжээг  шинжээчид 226 тэрбум доллар хэмээн дүгнэжээ. Энэ бол зөвхөн эдийн засгийн хохирол нь юм.

Мэргэжилтнүүдийн тооцоолсноор, Сирийн дотоодын нийт бүтээгдэхүүний хохирлын нийлбэр нь 2010 оны ДНБ-нээс нь дөрөв дахин давсан байна. Дайны өмнөх жилд Сирийн ДНБ нь 60.2 тэрбум доллар хүрч байжээ. Одоо энэ үзүүлэлт нь дөнгөж 24 тэрбумаас хэтрэхгүй байгаа юм.